Бидний тухай
Үл эвдэх сорилтын Монголын нийгэмлэг (ҮЭСМН) ТББ нь 1999 онд үүсгэн байгуулагдсан. ҮЭСМН нь 1999 оноос хойш үл эвдэх сорилын инженер техникийн ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх, баталгаажуулах үйл ажиллагаа явуулдаг.
2012 онд MNS ISO/IEC 17024:2014, Тохирлын үнэлгээ-Ажилтны баталгаажуулалтын байгууллагад тавих ерөнхий шаардлага" стандартаар анхны үл эвдэх сорилын ажилтны баталгаажуулалтын байгууллагаар итгэмжлэгдэн Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.
01
Үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлбар
Монголын Үл Эвдэх Сорилтын Нийгэмлэг (MSNDT) нь үл эвдэх сорилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Бид салбарын хөгжлийг дэмжих, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэх зорилготой ажилладаг.
Манай үйл ажиллагаа нь сургалт, баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээ, болон салбарын стандартын боловсруулалт зэрэг өргөн хүрээг хамардаг. Бид олон улсын NDT байгууллагуудтай хамтран ажиллаж, Монголын мэргэжилтнүүдийн ур чадварыг дэлхийн жишигт хүргэхийг зорьдог.
MSNDT нь ISO 9712 стандартын дагуу баталгаажуулалт явуулах эрхтэй цорын ганц байгууллага бөгөөд 25 гаруй жилийн туршлагатайгаар салбартаа тэргүүлж байна.
02
ҮЭС-ын ажилтны баталгаажуулалтыг дараах төрлүүдээр явуулж байна
Сорилтын I дэд түвшин
Үндсэн түвшний ҮЭС сургалт ба баталгаажуулалт.
Сорилтын II дэд түвшин
Дунд түвшний ҮЭС мэргэжлийн баталгаажуулалт.
Сорилтын III дэд түвшин
Ахисан түвшний ҮЭС мэргэжилтний баталгаажуулалт.
03
Нийгэмлэгийн удирдлагын багийн мэдээлэл
Бүдширийн Батмөнх
/Удирдах зөвлөлийн дарга/
ШУТИС, Инженер физик-Үл эвдэх сорилын инженер мэргэжилтэй. Техникийн ухааны магистр. Монгол улсын зөвлөх инженер.
Дашбалжиннямын Түмэн-Өлзий
/Тэргүүн/
Украйн улсын Киевын Олон Улсын Иргэний Нисэхийн Их сургууль, ашиглалтын инженер мэргэжилтэй.
Цэрэнсангийн Байгальмаа
/Сургалтын төвийн захирал/
ШУТИС, Инженер физик-Үл эвдэх сорилын инженер мэргэжилтэй. Техникийн ухааны доктор /Ph.D/
04
Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүдийн жагсаалт
Цэндхүүгийн Адьяасүрэн
ШУТИС, Инженер физик-Үл эвдэх сорилын инженер мэргэжилтэй.
Отгонбаатарын Мөнхтөгс
ШУТИС, Инженер физик-Үл эвдэх сорилын инженер мэргэжилтэй.
Төмөртогоогийн Мөнхцэцэг
Иркутскийн зам харилцааны дээд сургууль, вагоны инженер механикч мэргэжилтэй. Техникийн ухааны доктор /Ph.D/.
05
Байгууллагын түүх
1992 онд Политехникийн дээд сургуулийн Физикийн тэнхимд ОУАЭА–ын техникийн хамтын ажиллагааны тусламжийн “MON/8/003-гамма радиографийн сургалт” төсөл хэрэгжин 1994 онд ISO 9712:1992 стандартаар радиографийн аргаар 1-р түвшинд сургалт явуулсан. Улмаар “Үл эвдэх сорилт – Ажилтныг мэргэшүүлэх ба мэргэжлийн зэрэг олгох тогтолцоо”- Улсын стандарт УСТ 4248-94:1994 стандартын дагуу үйл ажиллагаа явагдаж үйлдвэрийн радиографи төдийгүй бусад аргуудыг хэрэглэж байгаа үйлдвэр, байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлсэн.
ОУАЭА-ийн зөвлөмжөөр стандартын хэрэгжилтийг зохион байгуулах үндэсний байгууллага болон ҮЭСМН-ийг 1999 онд “Үл эвдэх сорилт” төслийн үндэсний зохицуулагч Б.Түмэндэмбэрэл санаачлан гишүүнчлэлийн асуудлыг зохион байгуулан үүсгэн байгуулж байв.
1999-2007 онд “Үл эвдэх сорилт – Ажилтны мэргэшүүлэлт ба баталгаажуулалт” MNS ISO 4859-99 (ISO 9712:1999) стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, 1998 онд Ази номхон далайн бүсийн радиографийн сорилтын 2-р түвшний үндэсний сургалт зохион байгуулан явуулж 17 инженерийг мэргэшүүлэн бэлдэж байв.
2002 онд радиографийн аргын 3-р түвшин, хэт авианы аргын 2-р түвшний үндэсний сургалтуудыг анх удаа зохион байгуулан явуулж байлаа.
2007-2011 онуудад MNS ISO 9712-2007 Үл эвдэх сорилт – Үл эвдэх сорилтыг хязгаарлагдмал ашиглах ажилтны мэргэшүүлэлт, MNS ISO 20807-2007 гэсэн хоёр стандартын дагуу үйл ажиллагаа явуулж ҮЭСМН нь бие даан ажилтны баталгаажуулалтын байгууллагын үүргийг гүйцэтгэж эхэлсэн.
2011 оны 11 сард ОУАЭА-ийн АНДБ-ийн гэрээний “Үл эвдэх сорилт” төслийн шугамаар олон улсын экспертийг урин ирүүлж радиографийн 3-р түвшний хичээл заах, шалгалт авах мэргэжилтэнүүдээс шалгалт авч ажилтны баталгаажуулалтын үндэсний хэмжээний байгууллага болон ажиллах нөхцлийг бүрдүүлсэн. Тус ондоо “Үл эвдэх сорилт. ҮЭС-ын ажилтан бэлтгэх сургалтын байгууллагын удирдамж” MNS ISO/TR 25108:2023 стандарт хэрэгжүүлж эхэлсэн.
ҮЭСМН нь MNS ISO/IEC 17024:2014 “Тохирлын үнэлгээ-Ажилтны баталгаажуулалтын байгууллагад тавих ерөнхий шаардлага” стандартаар 2012 онд итгэмжлэгдэж ISO 9712:2021 “Үл эвдэх сорилт-Ажилтны мэргэшүүлэлт ба баталгаажуулалт” стандартын дагуу үл эвдэх сорилтын ажилтны баталгаажуулалтын байгууллагаар 5-н удаа итгэмжлэгдэн Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.
Үл эвдэх сорилтын Монголын нийгэмлэг нь олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дараахь байгууллагуудын гишүүнчлэлтэй бөгөөд хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.
Мэдээ мэдээлэл
Манай байгууллагын сүүлийн үеийн мэдээ, мэдээллүүд